Интернэт хэрэглэгчдийн дунд “Швед Барби” нэрээрээ алдаршсан Пикси Фокс зургаан хавиргаа авахуулж, нүдэндээ ногоон өнгийн имплант тавиулжээ. Тэрбээр дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэйгээр Гиннесийн амжилтын номонд орох хүсэлтэй байгаа гэнэ.
Фоксын бас нэг зорилго бол “Рожерийн туулай” хүүхэлдэйн киноны баатар Жессика Рэббиттэй адилхан болох. Ингэхийн тулд өдгөө 27 настай модель бүсгүй 100 гаруй мэс засал хийлгэжээ.
Өнөөдөр энэ эмэгтэй мэс засал хийлгэж байсан хамгийн алдартай эмэгтэй болоод байна. Пикси ч гоо сайхны мэс заслаа ингээд зогсоох бодолгүй байгаа гэнэ.
24news.mn