Канадын KFC түргэн хоолны сүлжээ салбарууд нь биткойныг төлбөрт хүлээн авахаа зарлажээ. Motherboard-д бичсэнээр, ресторанууд олон төрлийн "Bitcoin-basket"-ын тухай нэмэлт зүйл оруулсан байна.
Канад дахь KFC сүлжээ нь хэрэглэгчдэд крипто валютыг ашиглан хоолныхоо төлбөрийг төлөх сонголтыг санал болгосон нь энэ аж. Ялангуяа интернетээр хоол захиалагчдыг татахын тулд bitcoin-оор төлбөрийг нь төлөх боломжтой гэж мэдээлсэн байна.
Хоол нь 0.0011204 bitcoins буюу ойролцоогоор 15 долларын үнэтэй. Одоогийн байдлаар Bitcoin-ийн өөрийн өртөг нь 13.6 мянган ам.доллар байгаа аж.
М.Баяр
24news.mn