Үлгэр жишээ сайхан гэр бүлийн нэг бол жүжигчин Амараагийнх. Тун удахгүй бүл нэмж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа Амараагийн эхнэр С.Урин нөхөртөө зориулж хайр хүндлэлийн нэгэн пост үлдээжээ.
"Сэтгэл зүрхнийхээ бүхий л орон зайд зөвхөн чамаараа дүүрэн амьсгалдаг. Хайрлаж, хайрлуулахын жаргалыг бялхтал мэдрүүлж яваа түүнийгээ энэ амьдралд минь учирсан хамгийн сайхан нь гэж би талархадаг. Юугаар ч атугай онцгойрох хүсэл надад байдаггүй ч анхны харцаар түүндээ дурлаж, тэрхүү дурлалаа амьдрал болгосон энэ учрал, хувь заяагаа аз гийсэн, "онцгой" гэж харин би нандигнадаг. Хил хязгаарыг маань тэлэх амьдралын олон "аялал"-д гар гараасаа хөтлөн залбирч, ижил айдас, ижил хайр, нэг зорилго дор чамтайгаа туулж байгаа нь ухамсарт амьдралын минь утга учир. Миний хайрын үндэс чин сэтгэлийн ХҮНДЛЭЛ❤️"
Бэлтгэсэн:А.Уян
Эх сурвалж:Factnews.mn
24news.mn