Дуучин Жастин Бибер, Селена Гомес нар дахин үерхэж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байгаа.
Тэгвэл тэдэнтэй холбоотой нэгэн шинэ мэдээ дэгдсэн нь дуучин бүсгүйг бие давхар болсон гэлцэж байна. Энэ талаар Австралийн “New Weekly” сэтгүүлд бичжээ. Жастин Бибер “Ийм юм болно гэж хүлээж байгаагүй. Гэхдээ сэтгэл хангалуун байна. Бидний мөрөөдөл биелсэн” гэв. Харин найзууд нь тэд хоёулаа ийм юм тохиолдоосой гэж хүсч байсан хэмээн ярьжээ. Селена Гомез үргэлж залуу ээж болохыг мөрөөддөг байсан. Харин Жастин түүний дэргэд үргэлж байна гэж амласан хэмээн ойрын эх сурвалж “New Weekly” сэтгүүлийнхэнд ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn