Загвар өмсөгчид дундаа чамгүй цуутай нэгэн бол Топ Модель Пүрэвсүрэн. Загвар өмсөхийн зэрэгцээ жүжигчний карьераа алдалгүй сайн авч явсан түүний тоглосон "Лардьма" киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ. Хүчирхийллийн эсрэг энэхүү кино олон хүмүүсийг нэгийг бодуулж хоёрыг тунгаахад хүргээд байгаа сурагтай. Ажил амьдралаа тэнцүүхэн авч яваа Топ өөрийнхөө амжилттай яваагийн гаргалгааг ийн гаргажээ. Тэрээр "Хэрхэн амжилттай явах вэ?. Өнөө цагт хамгийн чухал чанар бол бүсгүйчүүд бид бие биеэ гэсэн сэтгэл билээ. Хамтран дэмжиж ажилласан гайхалтай бүсгүйчүүддээ баярлалаа" хэмээсэн байна.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
24news.mn