2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Мастер тогооч Ш.Эрдэнэхүү ”Би ер нь загнадаггүй ш дээ”

"NTV" телевизийн бүтээл "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болсноосоо хойш олны анхаарлыг ихэд татаад авсан. Олны танил хүмүүс болон энгийн үзэгчид орж рестораны хоолыг ахлах тогоочийн заавраар хийдэг тус нэвтрүүлгийн ахлах тогоочид дундаас "Гүн-Шим" Академийн Ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү чамгүй шүүмжлэлд өртөөд авсан. Туслах тогооч нараа хэт их загнаж байна хэмээн шүүмжлүүлээд авсан тэрээр "Би ер нь загнадаггүй ш дээ. Хүнийг загнана гэдэг чинь арай өөр утга байхгүй юу. Зүгээр шаардлага тавих, тэгээд дээрээс нь хүнээр ажлыг хийлгэхийн тулд янз бүрийн тактикуудыг хэрэглэдэг. Хийлч Дээгий өөрийнхөөрөө байх дуртай, би нөгөө талаас өөрийнхөөрөө байлгаж юм аа хийлгэх гээд байдаг. Зөвхөн хоолыг хийгээд гаргах нэг хэрэг, тэр хоёр хүний амьд харилцаа, харилцаан дээр үүсч байгаа санаа нийлэх, нийлэхгүй зөрчилтэй асуудлууд байна. Дээгий бол шаардлага тавихад нөгөө талаас нь эргүүлээд илүү хөгжилтэй болгож байсан. Харин хамгийн зөөлөн, үгээр байсан оролцогч бол дуучин Дэлгэрмөрөн байсан" хэмээжээ. 

Image may contain: 1 person, smiling, eyeglasses

ш.эрдэнэхүү дээгий зурган илэрцүүд

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.