2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Монголын дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар жингийнхээ чансааг тэргүүлж байна. Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулан чансааг гаргасан юм. Түүнчлэн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд тавдугаар байрт бичигдэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.