2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Виктория Бекхэм сүрчиг “худалдана”

Виктория Бекхэм гоо сайхны нэрийн брэнд болон сүрчиг худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр "Технологийн дэвшилтэт гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргах нь миний мөрөөдөл байсан. Би шилдэг компаниудтай хамтран ажиллаж байгаа" хэмээн цахим хуудастаа бичсэн байна. Виктория хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ нэрийг дурдаагүй ч, “The Cut” сайтад бичсэнээр дизайнер бүсгүй Европын гоо сайхны шилдэг мэргэжилтэн, “Lancer Skincare” брэндийг санаачлагч Гарольд Лансертай нэг баг болжээ. Доктор Лансер алдартнуудад эрүүл, сайхан арьстай байх талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтэн юм. Виктория Бекхэм “Estee Lauder” брэндтэй хамтран нүүр будалтын цуглуулга гаргаж, 2006 онд нөхөр Дэвид Бекхэмийн хамтаар анхны сүрчгээ танилцуулж байжээ.

Х.Эрдэнэ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.