2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
”Монголын тэргүүн гүнж” гэгддэг Ерөнхийлөгч Баттулгын охин Намууны таван факт…

Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны уулзалтад оролцохдоо эхнэрээ бус охиноо дагуулж явдаг гэдгийг та андахгүй биз ээ. Тиймээс ч түүний охин Намууныг Монголын тэргүүн гүнж гэцгээх болсон билээ. Ингээд Монголын тэргүүн гүнжийн тухай хэдэн фактыг дэлгэе.

1. Б.Намуун нь Х.Баттулгын эхнэр асан Ц.Энхтуяагаас төрсөн охин юм байна.

2.Б.Намуун 2012 онд хуримаа хийж, гэр бүл зохиосон аж. Гэвч одоо ганц бие гэгддэг.

3.Б.Намуун нь өнгөрсөн удаагийн АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшсэн бөгөөд цаашид аавынхаа улстөрийн замналыг үргэлжлүүлэх хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгддэг гэнэ.

4.Аавынхаа улстөрийн имижийг бүрдүүлж буй Б.Намууныг АНУ-ын “Тэргүүн гүнж” Иванка Трамптай харьцуулах нь буй.

Б.Намуун 1988 оны 7 сарын 20-нд төржээ. Дашрамд дурдахад, СТА Д.Хүрэлхүү, Х.Баттулга нарын эхнэр нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр үеэс танилцаж нөхөрлөжээ. Тэд хоёул охиддоо Намуун гэж нэр өгсөн гэдэг.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.