Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны шийдвэрээр хүүхдүүд 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлэн гурван настайгаасаа сургуульд сурахаар болж байгааг BBC мэдээллээ.
Францад хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог байсан юм.
Харин энэхүү өөрчлөлт тус улсын олон хүүхдэд нөлөөлөхгүй. Учир нь францчуудын олонх нь хүүхдүүдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болоод удаж байгаа аж.
Э.Макрон “Манай улсын орлого багатай эцэг эхчүүд болоод гадаадад амьдардаг иргэд хүүхдүүдээ эрт сургуульд оруулж чаддаггүй. Тиймээс боловсролын тэгш бус байдлыг багасгах үүднээс уг шинэчлэлийг хийж байгаа” гэсэн.
Францын Засгийн газраас гаргасан мэдээнээс үзвэл Э.Макроны өөрчлөлт тус улсын хүүхдүүдийн ердөө 2.4 хувьд нь л нөлөөлөхөөр байна.
Одоогоор Парис хотын гурван настай хүүхдүүдийн 93 хувь нь сургуульд сурдаг.
Европт хүүхдүүд хэдэн настайгаасаа сургуульд ордог вэ?
Дөрвөн настайгаас: Ирланд
Таван настайгаас: Кипр, Англи, Мальта, Шотланд ба Уэльс
Зургаан настайгаас: Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швейцари, Турк
Долоон настайгаас: Болгар, Эстони, Финланд, Латви, Литва, Польш, Серби ба Швед
24news.mn