2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Жимми Батлер бэлтгэлдээ оролцож эхэллээ

Миннесота Тимберволвес багийн лидер Жимми Батлер өнгөрсөн хоёр дугаар сард өвдгөндөө хүнд бэртэл авсан билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тэрээр тавын эсрэг тав контакттай бэлтгэлд оролцож эхэлсэн байна.

Тимберволвес багийн хувьд ердөө дөрвөн тоглолт үлдээд байгаа бөгөөд Жимми Батлер энэ улиралдаа багтаж бэртлээс эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Түүний баг 2004 оноос хойш буюу Кэвин Гарнетын эрин үеэс хойш анх удаа плэйоффт шалгарахаар хичээж байгаа. Тэд одоогийн байдлаар 44 хожил, 34 хожигдолтойгоор өрнөд бүсийн долдугаар байранд бичигдэж байгаа юм. Гэвч араас нь нэхэж буй багууд хожил, хожигдлын харьцаа тун ойрхон байгаа билээ.

Өрнөд бүсийн 4 - 10 дугаар байранд бичигдэж байгаа багуудыг ердөө 4 хожил зааглаж байна. Тиймээс улирлын сүүлийн хоёр долоо хоног плэйоффын байрлал яаж ч өөрчлөгдөх боломжтой юм. Мэдээж Тимберволвес багийн онооны лидер Жимми Батлер улирлын төгсгөлд багтаа эргэн ирвэл плэйоффын байрлалын төлөөх өрсөлдөөнд маш том нэмэр болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.