Конор Хабибын сууж явсан автобус руу халдаж, сандал, унадаг дугуйн зогсоолыг шидэлж, шилийг нь хагалжээ. Дотор нь сууж явсан хоёр тулаанч шархадсан байна. Азаар Хабиб Нурмагомедов өөрийн баггүй явж байсан гэнэ. Тэгээгүй бол бүх зүйл олныг хамарсан зодооноор өндөрлөх байжээ.
Нью-Йорк хотын цагдаа нар Кoнорыг баривчлах эрх авсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. МакГрэгор шүүхээр орох бололтой. Ирланд тулаанчийн хувийн онгоцыг Брүклинээс нисгэхгүй гэнэ шүү.
24news.mn