2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Санхүүгийн хувьд амжилттай яваа хүмүүсийн тархины бүтэц нь ижил байдаг

Пенсильванийн их сургуулийн хэсэг судлаачид санхүүгийн эрсдэлээс айдаггүй, түүнээс гарах үр дагаварт тайван хандаж чаддаг хүмүүсийн тархины бүтэц нь ижил байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны материалыг “Neuron” сэтгүүлд нийтэлсэн байна.
 
Судлаачдын явуулсан туршилтад 108 залуу хүн оролцжээ. Оролцогчдод ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэлтэй холбоотой янз бүрийн зохиомжтой 100 гаруй тохиолдлын шийдлийг олох үүрэг өгчээ. Тухайлбал, их биш ч тодорхой мөнгө олох нь баталгаатай аль эсвэл бүх зүйлээ алдах эрсдэлд орж болзошгүй хэдий ч ихээхэн хэмжээний шан харамж хүртэж магадгүй гэсэн хувилбараас сонголт хийхийг оролцогчдод санал болгосон байна.  
 
Шийдвэр гаргахад хүндрэлтэй даалгавруудад 4 секундын хугацаа олгосон бөгөөд тархин дахь өөрчлөлтийг тусгай аппаратаар тэмдэглэжээ.

Өгсөн үүрэг даалгавруудад амжилттай хариулж, стресстэйгээ зохицох чадвартай хүмүүсийн тархины саарал бодис илүү байдаг бөгөөд тархины миндалин болон бор гадарга хоорондын холбоо илүү сайн хөгжсөн байдаг аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.