Жүжигчин Гвинет Пэлтроу нөхөрт гарах гэж байгаагаа хэсэг хугацаанд ихэд нууцалсан. Тэгвэл одоо хуримандаа бэлтгэж байгаа тухайгаа ярих болжээ.
Хурим болохоос өмнө жүжигчин бүсгүй найзуудаа уриад уламжлалт гоонь амьдралаа үдэх үдэшлэгийг хийсэн байна. Тэрхүү үдэшлэг нарлаг, халуухан Мексикт болсон гэнэ шүү. Пэлтроу найзуудтайгаа ихэнх цагийг наранд шарлагын газар өнгөрүүлж байгаа бөгөөд тэндээ хооллож, ундалсан шиг яваа аж.
24news.mn