Дуучин Женнифер Лопес “Stronger” дууныхаа клипинд найз залуу Алекс Родригозтойгоо хамт өнгөрсөн оны 11-р сард “Vanity fair” сэтгүүлийн зураг авалтад оролцож байх үеийн мөчүүдээсээ хэсэгчлэн оруулжээ. Хосууд өнгөрсөн оны гуравдугаар сард хайр сэтгэлийн холбоотой болсноо албан ёсоор зарласан юм.
Женнифер Лопес “Vanity fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Родригоз бол маш ичимхий залуу, түүнтэй хамгийн анх удаа уулзахдаа би эхэлж яриа өдсөн, Алексын хажууд байхдаа би эрх чөлөөг мэдэрдэг, заримдаа би яг л эрх муужгай шиг байдаг. Ийм эр хүнийг алдахыг хүснэ гэж үү” гэж хэлжээ.
24news.mn