Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан хамтлаг бол "Киви". Өнгө алагласан гурван бүсгүй урлагийн тайзнаа гялалзаад багагүй хугацааг үдсэн бөгөөд хөдөлмөрч бүсгүйчүүд саяхныг хүртэл гэр бүл зохиолгүй уран бүтээлээ хийсээр ирсэн. Хамтлагийн гишүүн Ука, Намуунаа нар хэдийнээ айлын гэргий болоод амжсан бол тэдний продюсер "төмөр хатагтай" Ангирмаа өдийг хүртэл нөхөрт гараагүй л яваа. Тэрээр энэ тухайгаа "Гэр бүлтэй болохоор бол аль хэдийн л гэр бүлтэй болохоор байсан байна лээ. Тэгээд би тэгдэг юм "хамаг залуу насаа та гуравт зориулсан шүү" гээд. Надад ямар ч боломж олгохгүй, би зогсоо зайгүй ажилласаар байтал өөрөө ингээд л. Яахав гэхдээ энэ миний өөрийн дур сонирхол байна л даа. Ажлыг тултал нь сайн хийж дуусгах, тогтвортой ажиллах, замын дундаас явахгүй, буцахгүй. Аливаа юм хийж байгаа хүнд чинь нөгөө тал нь золиослогддог л юм байна лээ л дээ. Тэрний нэг жишээ нь би л болчихсон юм шиг байна гэж бодож байна. Найзалж, нөхөрлөж явдаг хүмүүс байлгүй яахав. Гэхдээ би нэг их хичээдэггүй юм" хэмээжээ. "Киви" хамтлагт ийнхүү бүх залуу насаа зориулсан тэрээр "Кактус" нэртэй охидын хамтлаг гаргахаар бэлдүүлж байсан тэрээр харамсалтай нь бүтэлгүйтэж одоогоор ганцхан гишүүнтэйгээ үлдсэн гэнэ лээ.
Киви хамтлаг:
Кактус хамтлаг
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
24news.mn