Кенийн холын зайн гүйлтийн тамирчин бөгөөд олимпийн аварга Элиуд Кипчоге Лондоны марафоны эрэгтэйчүүдийн гүйлтийн төрөлд гурав дахь удаагаа түрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Өчигдөр болсон уг марафоны эмэгтэйчүүдийн төрөлд мөн Кенийн тамирчин Вивиан Черуйот түрүүлсэн байна.
Марафон гүйлтийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг гэгддэг Э.Кипчоге нь Цельсийн 23.2 хэмийн халуунд болсон уралдаанд хоёр цаг, дөрвөн минут, 17 секундийн амжилтаар хамгийн түрүүнд барианд орсон гэнэ. Өдгөө 33 настай тэрбээр Лондоны марафонд гурван удаа түрүүлсэн гурав дахь тамирчин болж байна. Түүний нутаг нэгт тамирчин Мартин Лел, Мексикийн тамирчин Дайоницио Серон нар энэ марафонд тус бүр гурван удаа түрүүлж байжээ.
24news.mn