Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн “Реал Мадрид” клуб Германы алдарт “Байерн Мюнхэн” клубыг талбайд нь 2-1 харьцаагаар буулгаж авлаа.
Тоглолтын 28 дахь минутад Киммих гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 44 дэх минутад Марсело тэнцүүлж, 57 дахь минутад Асенсио хожлын гоол оруулжээ. Хариу тоглолт ирэх долоо хоногт болно. “Реал” 1 гоолын зөрүүтэй хожигдох, эсвэл тэнцэхэд л финалд үлдэх боломжтой.
24news.mn