Плэй оффын цувралын тав дахь тоглолтууд явагдаж байна. Өнөөдөр Оклахома Сити Тандер талбай дээрээ Юта Жазз багтай тоглож 107-99 харьцаагаар хожиж цувралыг 2-3 болгон ойртууллаа. Тоглолтод 25 оноогоор хожигдож байсан Тандер сүүлийн хагасыг гайхалтай дуусгаж хожил байгуулжээ.
Тус тоглолтод Тандераас Рассел Уэстбрүүк 45 оноо, 15 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Пол Жорж 34 оноо, 8 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Жей Кровдер 27 оноо, 8 самбар, Донован Мичелл 23 оноо, 5 самбар, Инглес 16 оноо 5 самбарыг авчээ.
24news.mn