2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Бүх цэнгэлдэх хүрээлэн ДАШТ-2018-д бэлэн болсон

Тэмцээн явагдах бүх цэнгэлдэх хүрээлэн хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг хүлээн авахад бэлэн болсон бөгөөд одоогийн байдлаар, эдгээр байгууламжид ФИФА-гийн хүсэлтээр нэмэлт ажлуудыг хийж байна. Энэ тухай “Россия-2018” зохион байгуулах хорооны дарга Аркадий Дворкович мэдэгдлээ.

“ФИФА-гийн хүсэлтийн дагуу цэнгэлдэх хүрээлэнгүүдийн эргэн тойрны газрыг тохижуулж, дотоод албаны ажлыг сайжруулах ажлыг хийж байна. Хөлбөмбөгийн баярыг сайн зохион байгуулахын тулд бүхнийг хийж байна” гэж тэрбээр хэлэв. Аюулгүй байдлын асуудал нь нэн тэргүүнд анхаарах асуудал болж байгааг А.Дворкович онцлон тэмдэглэлээ.

“Үлдсэн өдрүүдэд бүх зүйлийг хамгийн өндөр түвшинд хийж амжуулна гэдэгт итгэлтэй байна. Ойрын өдрүүдэд Калининградад нисэх онгоцны буудал, Санкт-Петербург болон Доод Новгород хотод метроны өртөөнүүд ашиглалтад орно. Бүх зүйл төлөвлөсний дагуу хийгдэж байгаа” хэмээн ДАШТ-2018-ыг зохион байгуулах хорооны дарга ярилаа.

Хөл бөмбөгийн ДАШТ-2018 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.