Хэвлэлүүд өдгөө Холливудын нэрт жүжигчин Брэд Питтын хувийн амьдралыг бичсээр байгаа. Зарим нэг эх сурвалжууд түүнийг уран барималч-архитекторч эмэгтэй Нери Оксмантай холбож байгаа бол үлдсэн хэсэг нь эргээд Женнифер Энистонтой дотно харилцаатай болсон хэмээн мэдэмхийрч буй. 
 
Тэр ч бүү хэл, Брэд болон Женнифер нар хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа хэмээн бичих болов. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Алдартнууд энэ мэдээлэлд одоогоор хариу өгөөгүй байна. 
24news.mn