2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Алдарт хөлбөмбөгчин Роналдиньо хоёр бүсгүйтэй гэрлэнэ

“Барселона” баг болон Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч байсан алдарт хөл бөмбөгчин Роналдиньо 2 бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Өдгөө 38 настай хөл бөмбөгчин залуу мэргэжлийн замналаа өндөрлөж байгаагаа өмнө нь албан ёсоор зарлаж байсан юм.
 
Присцилла Коэльу болон Беатрис Соузе нар Роналдиньогийн сүйт бүсгүйчүүд болох аж. Присцилла Коэльутай тэрбээр эртний танилууд байсан бол хоёр дахь бүсгүйтэйгээ Роналдиньо 2016 онд  танилцаж байжээ. Хуримын ёслол ирэх 8 дугаар сард АНУ-ын Калифорни муж улсын баруун хэсгийн Санта-Моника хотод болох аж. Хуримын ёслолыг АНУ-д хийхээр болсон нь Бразил улсад олон хүнтэй гэрлэхийг хориглодогтой холбоотой юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.