ОХУ-ын шигшээ баг хэсгээсээ гарч чадна, ДАШТ-2018-ын шигшээ тоглолтод Герман болон Бразилийн багууд үлдэнэ гэсэн таамгийг Москвагийн “Спартак” багийн хаалгач байсан, 1988 оны Европын АШТ-ий мөнгөн медальт Ринат Дасаев дэвшүүллээ.
“Бид хэсгээсээ гарах ёстой. Ер нь бол, хэсгээсээ гарах нь гарцаагүй. Харин цаашдаа бүх зүйл өрсөлдөгчөөс хамаарна. А.Кокорин, Ф.Смолов, Д.Кузяев нарын залуус илүү найдлага төрүүлж байна” хэмээн Р.Дасаев “Спутник” агентлагт ярилцлага өгөхдөө хэлэв.
“Миний бодлоор, германчууд болон бразиличууд шигшээ тоглолтод үлдэнэ. Харин хэн нь ялахыг би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд, өөрийн орны баг болон испаничуудыг хөгжөөн дэмжиж байгаа” гэж тэрбээр ярилаа.
Дасаевын бодож байгаагаар, Испанийн баг маш сайн бэлтгэлтэй байгаа бөгөөд тус багт маш хүчтэй тоглогчдыг сонгож авсан ажээ. Түүний хувьд, К.Роналду гэхээсээ илүүтэй Аргентины Л.Месси анхаарал татаж байгаа гэнэ. “Роналду бол шулуун дайрч, гоол оруулдаг тоглогч. Харин Месси бол өвөрмөц онцлогтой бөгөөд гоол оруулж, дамжуулалт хийж, эсрэг багийнхныг хуурч чадна” гэж “Спартак”-ын ахмад хаалгач ярилаа.
24news.mn