ДХБХ-ноос хөл бөмбөгийн ДАШТ-нийг Европ болон Өмнөд Америк тивд ээлжлэн хийхээр шийдвэрлэсэн байсан боловч 1936 онд Берлинд болсон Конгресс
1938 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Аргентинд бус Франц улсад хийхийг илүүд үзсэн юм. Өмнөд Америкийн улсууд эсэргүүцлийн тэмдэг болгож 20 жилийн турш баг тамирчдаа Европ тив рүү илгээхгүй байх шийдвэр гаргаж байжээ.
1938 оны хөл бөмбөгийн ДАШТ 1938 оны 6-р сарын 4-нөөс 19-ний хооронд Франц улсын 10 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж Итали улсын баг хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.
1938 онд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх түгшүүртэй, тогтворгүй байдал Европ тивийг нөмрөөд байлаа. Испани улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, Австри улс Германд эзлэгдэн сайн хөл бөмбөгчид нь Германы нэрийн өмнөөс тоглох болсон тул Австрийн шигшээ ДАШТ-нд оролцохоос татгалзсан нь эхний шатанд учраа таараад байсан Шведийн багт боломж олгож, шөвгийн наймд шууд шалгарсан байдаг.
“ДАШТ 1938”-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал: