1954 оны хөл бөмбөгийн ДАШТ Швейцарь улсын 
Базель хотын 
Санкт-Якоб, 
Бернийн -
Ванкдорф, 
Женевийн - Шармиль, 
Лозаннагийн - 
Стад Олимпик де ля Понтез, 
Луганогийн -
Корнаредо, 
Цюрихийн - 
Хардтурмцэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1954 оны 6-р сарын 16-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд болж өнгөрчээ.
ДХБХ-ноос Шигшээ тоглолтод шалгарсан 16 багийг нэрд гарсан 8 (
Австри, Англи, Бразили, Унгар, Итали, Турк, Уругвай, Франц), нэрд гараагүй 8 (Югослав, Мексик, ХБНГУ, БНСУ, Австри, Шотланд, Швейцарь, 
Бельги) гэж ангилаад хэсэг тус бүрт нэрд гарсан 2, нэрд гараагүй 2 баг байхаар бодож 4 хэсэгт хуваасан ба нэг хэсэгт байгаа нэрд гарсан баг нь зөвхөн нэрд гараагүй хоёр багтайгаа л тоглохоор тогтсон ба хэрэв хэсэгтээ 2 ба 3-р байр эзэлсэн багуудын оноо тэнцвэл нэмэлт тоглолт хийхээр шийдвэрлэсэн юм.
 
 1954 оны 7-р сарын 4-ний өдөр Берн хотын Банкдорф цэнгэлдэх хүрээлэнд болсон алтан медалийн төлөө тоглолтод ХБНГУ-ын баг Унгарын багийг 3:2 харьцаатайгаар буулган авч Алтан Дагина цомыг  анх удаа гардсан билээ.
