2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Тристан Томпсон: Тэр үнэхээр тэнэг асуулт байсан
Тристан Томпсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод тийм ч одтой байгаагүй. Гэтэл тоглолтын дараа сэтгүүлч “Кливлэнд Кавальерс”-ын том залуугаас Стефен Карригийн эсрэг хамгаалж тоглохдоо өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй гэдгийг ойлгосон уу гэж асуугаад уурыг нь хүргэсэн билээ.
Тэрбээр энэхүү асуултад “Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд намайг хэрэггүй амьтан гэж мэдрүүлэхээр нэг ч тоглогч байхгүй” хэмээн тун ширүүн хариулсан юм. Харин өчигдөр тэрбээр энэхүү сэтгэлийг нь гонсойлгосон асуултын талаар дахин ам нээжээ.
Томпсон “Тэр үнэхээр тэнэг асуулт байсан. Үнэхээр утгагүй. “Чи өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрч байна уу?” гэнэ үү? Хэн нэгэн чиний толгойд буу тулгачихаад дээрэмдэх үед л чи өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдгээ ухаарах болно. Тэр чинь л жинхэнэ юу ч хийгээд нэмэргүй нөхцөл байдал. Харин энэ бол сагсан бөмбөг. Хоёр ч удаа Улирлын шилдэг тоглогч болсон Карри чам дээр оноо аваад байвал чи түүний эсрэг хамаг чадлаараа хамгаалж тоглох хэрэгтэй. Биднийг хамгаалахад тэр алдах тохиолдол олон бий. Намайг түүний эсрэг хамгаалж тоглоход тэр заримдаа алддаг. Заримдаа Стефен оноо авна, харин зарим үед би түүний довтолгоог тасалж дөнгөнө. Энэ чинь л сагсан бөмбөг байхгүй юу” хэмээн Тристан өгүүлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.