Монголчуудын сэтгэл зүрхэнд хүрч одоог хүртэл сэтгэлийг нь хөдөлгөсөөр буй кино бол "Жинжиймаа". Тус кинонд таван настайдаа тоглож байсан бяцхан охин П.Оюун-Эрдэнэ хамтран тоглож байсан МУГЖ П.Цэрэндагва гуайтай 16 жилийн дараа "Хүн мод" кинонд дахин хамтдаа дүр бүтээжээ. Жүжигчин мэргэжлийг сонгон суралцсан тэрээр ийн хоёр дахь кинондоо дүр бүтээгээд буй бөгөөд "Жинжиймаа" киноны үеэр өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгайгаа одоог хүртэл хадгалж явдаг гэнэ лээ. Түүнийгээ хүүхэдтэй болохоороо өмсүүлнэ хэмээсэн тэрээр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай жүжигчин болох зорилго тээн хөдөлмөрлөж яваа ажээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
24news.mn