Египетийн шигшээ багийн 45 настай хаалгач Эссам Эль-Хадари Саудын Арабын багтай тоглох багийн бүрэлдэхүүнд багтсан талаар Орос-2018-ын албан ёсны твиттер хуудсанд мэдээллээ.
Ийнхүү арабчуудтай тоглох болсноор 45 настай Эль-Хадари ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болж байна. Өмнө нь дээд амжилтыг ДАШТ-д 43 настайдаа тоглож байсан Колумбийн шигшээ багийн тоглогч Фарил Мондрагон тогтоож байлаа.
Түүнчлэн Орост болж буй ДАШТ-ий хамгийн ахмад хөлбөмбөгчдийн тоонд Оросын хамгаалагч Сергей Игнашевич багтаж байна. Тэрбээр Орос эхний тоглолт хийхэд 38 нас 335 хоногтой байжээ.
24news.mn