2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Ираны хаалгач хөлбөмбөгийн төлөө эцэг, эхээ хаяжээ
Энэ удаагийн ДАШТ-ий үеэр Ираны хаалгыг Алирезар Бэйранванд манаж байгаа билээ. Тэрбээр 25 настай бөгөөд тун ч сонирхолтой хувь заяатай нэгэн. Хөлбөмбөг тоглохыг нь эсэргүүцдэг ээж, ааваасаа зугтаагаад гудамжинд хонож, машин угааж, пицца зөөдөг байсан гэнэ.
 
Хэзээ нэгэн цагт ДАШТ-д оролцохын төлөө ингэсэн байдаг. Өнөө өглөө Португалийн шигшээтэй хийсэн тоглолтод тэрбээр Роналдугийн хийсэн торгуулийн цохилтыг хаасан юм. Али нүүдэллэн амьдардаг малчны гэр бүлд ууган хүү нь болон төржээ. Аав нь түүгээр хонио хариулуулдаг байсан аж. Чөлөөт цагаараа Али бөмбөг өшиглөж, довтлогчийн байрлалд тоглодог байв. Нэг өдөр хаалгач нь бэртсэнээр Али түүний оронд зогссон гэдэг. Тэр цагаас хойш мань хүн хаалгаа орхиогүй байна. 
 
Аав нь хүүгийнхээ дур сонирхлыг дэмжсэнгүй. Харин ч хориглодог байсан гэнэ. Аав нь нэг удаа уурлаад өмсгөлийг нь урж тасдан, бээлийг нь хаясан учраас Али хэдэн тоглолтод нүцгэн гараараа оролцсон гэдэг. Арга ядаад гэрээсээ зугтааж, нийслэл хотдоо очоод хүн болох эхлэлээ тавьжээ. 

 

Энд тэнд хоног төөрүүлж явсаар автомашин угаалгын газар ажилд орсон байна. Дараа нь пицца хүргэгч хийж үзэв. Ажил дээрээ хоноглодог байсан гэнэ. 70 метрийн зайд гоолын дамжуулалт өгч алдаршчээ. Шигшээ багтаа Али гурван жил хагасын өмнө анх тоглосон. ДАШТ-д оролцох эрхийг авахын төлөөх 13 тоглолтод оролцон 12-т нь хаалгандаа бөмбөг алдаагүй байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.