12 настай охиныг сургуульдаа очих замд нь үл таних этгээдүүд хулгайлжээ. Энэ явдал Этиоп улсын нийслэл Аддис-Абеба ойролцоо болсныг хэвлэлд мэдээлсэн байна.
Охиныг бүтэн долоо хоногийн турш хорьж, хулгайлсан этгээдүүдийн нэгэнтэй нь гэрлэхийг шаардан зодож байжээ.
Эрх баригчид юу ч хийж чадаагүй бөгөөд эрлийн ажил үр дүнгүй болсон байна.
Хачирхалтай ч гэлээ Этиоп улсад насанд хүрээгүй охидыг байнга шахуу хулгайлдаг аж. Түүнчлэн зарим нутагт тэдийг хулгайлаад, нөхөрт гарахыг албаддаг нь уламжлалт зан үйл гэнэ.
Хэрвээ гурван арслан охиныг өмөөрч хамгаалаагүй бол тэрээр яах байсныг мэдэх аргагүй.
Арслангууд гэмт этгээдүүдийг нэлээд хэдэн цаг харуулдаж, дараа нь охины байгаа газрыг тойрон хүрээлж, хулгайч нар руу архирч эхэлжээ. Хулгайч залуус таран зугатахад арслангууд охиноос холдолгүй, хэвтэж байсан аж. Харин цагдаа нарыг ирсэний дараа арслангууд явжээ.
Нутгийн оршин суугчид болсон явдлыг бурхны аврал хэмээн үзэж байгаа аж. Учир нь арслан хүмүүсийг хамгаалах бус харин тэдэн рүү дайрдаг.
Гэвч эрдэмтэд энэ талаар өөр бодолтой байгаа бөгөөд арслангууд охины хашгирах, ёолж гиншихийг арслангийн зулзаганы дуу хэмээн бодож, туслахаар ирсэн гэж үзэж байна. Гэхдээ охиныг эсэн мэнд олсон нь үнэхээрийн гайхамшигтай юм.
С.Инда
24news.mn