Жүжигчин Шүүдэрцэцэг Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй үерхэж байгаагаа албан ёсоор зарлаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд хосууд маань сошиал трэнд болтолоо хамтдаа буй зурагуудаа амьдралынхаа тайлан адил хөврүүлсэн билээ. Жүжигчин Тодоо ч Шүүдэрээд амьнаасаа илүү хайртайгаа зарлаж, хаана ч цуг яван “Алгын чинээхэн бүсгүйг эрхлүүлэхэд яадаг юм бэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан удаатай. Хамтдаа влог хөтөлж түүгээр дамжуулж Шүүдэрээгээр аяга, тавагаа ч угаалгахгүй өөрөө угаадаг тухайгаа дуулгаж, эмэгтэй хүнийг хайрлахыг харин ч нэг үзүүлж байгаагааа мэдэгдсэн юм. Ийн хайртынхаа халамжинд нялхарч, бүсгүй хүний жаргалыг эдэлж яваа Шүүдэрээ улам л өнгө ороод гялалзаж явах болсон билээ. Саяхан болсон арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ өмссөн даашинз, гэрэлтсэн царай нь түүнийг үнэхээр жаргалтай буйг илтгэх ажээ. Бүсгүй хүн хайраар ургаж, дэлбээлдэг цэцэг гэж манай найрагчид хэлдэг нь аргагүй үнэн юм даа.
24news.mn