-Тус хотын дэргэд манай өвөл "цаашаа"-
ОХУ-ын Якутын “Оймякон” хот нь манай гаригийн хамгийн хүйтэн газруудын нэгд тооцогддог. Энэхүү Сибирийн жижигхэн суурин нь өвөлдөө -62 хэм хүртэл хүйтэрдэг ажээ.
Нэгдүгээр сарын энгийн нэг өдөр нь л гэхэд -50 хэмтэй байдаг байна. Үүний хажууд манай улсын өвөл дулаахан санагдаж байгаа биз. 1933 онд -67,7 хэмд хүртэл хүйтэрч дэлхийн хамгийн хүйтэн хотоор зүй ёсоор нэрлэгдэх болжээ. Тус хот 500 мянга гаруй оршин суугчидтай бөгөөд ямар ч хүйтнийг ажралгүй тэд хичээл сургууль, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлсээр л байдаг байна.
Дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг харуулахаар Шинэ Зеландын зурагчин Амос Чаппле хоёр өдрийн аялалд гарчээ. Тэр энэ аяллынхаа тухай "Хүйтэнд зураг дарах нь зурагчин хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг юм билээ. Хоёрхон өдөр гэхэд их зүйл үзэж туулсан шүү. Хамгийн хэцүү нь даарахдаа ч биш зураг дарахад камерын маань татаж томруулдаг дуран хөлдчихөөд гацаад байсанд л байна" гэжээ.
Гадаа зогсож загас зардаг худалдаачдад хөргөгчний шаардлага байхгүй. Гаднах температур загасыг хөлдүүгээр нь хадгалахад хангалттай хүйтэн аж. Харин худалдаачид өдөржин гадаа зогсохдоо өөрсдийгөө хэрхэн дулаацуулдаг юм бол гэж гайхмаар.
Далайн түвшинээс 750 метрийн дээр орших “Оймякон” хотыг зорьдог жуулчид яг л энэ хотын өвөл шиг галзуу зүйлүүдийг турших нь элбэг байдаг аж. Хятадаас ирсэн хэсэг бүлэг жуулчид -60 хэмийн хүйтэн усанд нүцгэн шумбасан байна.
Тус хотод хөлддөггүй гол байдаг ба загаснууд тэр л голд өвлийг бардаг аж. Хотын гадаа суурилуулсан температур хэмжигч нь -62 хэм хүрэхэд л эвдэрчихдэг гэнэ.
Энэ хотоос өвлийн гайхамшиг гэлтэй үзэсгэлэнтэй шөнө, дахин давтагдашгүй дурсгалт газрууд гээд олон сайхан зүйлсийг үзэх боломжтой аж.
Сонирхуулахад хүйтэнд амнаас гарсан уурын улмаас үс сормуус цантах нь шинэ төрлийн тренд болоод байгаа юм байна шүү.
Хойд зүгийн хүйтний туйл хэмээн нэрлэгдээд буй энэ л газар хагас сая хүн сурч хөдөлмөрлөж, ажиллаж амьдарсаар л байна.
24news.mn