2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Үнэн үү: Эрчүүд зүгээр л харах дуртай
Эрэгтэй хүн бүрт байдаг асуудлын нэг бол өөрөөс чинь өөр эмэгтэй рүү харж ширтдэг явдал юм. Таны найз залуу гудамжинд, фэйсбүүк, кино театрт ер нь тэгээд хаа сайгүй л ширтдэг.Харж байгаад баригдахаараа миний таньдаг хүн эсвэл манай 10 жилийн охин байх шиг байна" гэж худлаа хэлдэг.Энэ тохиолдолд эмэгтэйчүүд чимээгүй өнгөрөх нь ховор ба асуултаар булж гардаг. 
Тухайлбал хэн гэдэг юм, юу хийдэг вэ, яаж тэрнийг таньдаг юм гэх мэтчилэн асууж, шалгааж эхэлдэг. Хэдий олон асуулт асуусан ч чиний санаа хэзээ ч амрахгүй, яагаад гэхээр залуу чинь түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байна гэсэн сэжиг төрдөг учраас тэр юм. Гэвч бүсгүйчүүдээ хандаж зөвлөхөд тэр бүрт өөрийнхөө санааг зовоох хэрэггүй юм. Учир нь тэд ширтсэн охид болгонтой нэг оронд орно гэсэн үг биш. Бүх л залуус ингэдэг. Цаанаасаа эрэгтэй хүйстэн бүр байгалиас тэгээд төрчихсөн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл програмчлагдсан гэхэд болно. 
Эрчүүд танихгүй охинтой ямар нэгэн байдлаар холбогдоогүй, зүгээр хараад л өнгөрсөн хэрэг. Эрчүүд зүгээр л харах дуртай, бараг рефлекс гэж хэлж болно. Яг үнэндээ эрчүүд бүх эмэгтэйчүүд рүү хардаг. Ихэнх эмэгтэйчүүд найз залуучууд нь зөвхөн өөрсдөөс хөөрхөн эсвэл том хөх, өгзөгтэй охид руу ширтдэг гэдэг нь ташаа бодол юм. Эрчүүд бүх эмэгтэйчүүд рүү хардаг. Тиймээс дараагийн удаа залуу чинь өөр охин руу харж байгаад баригдвал олон юм асууж шалгаах хэрэггүй. Энэ бол нэг их том асуудал биш. Түүний харц өөр охин дээр байж болно, гэхдээ түүний зүрх сэтгэл нь чинийх хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байж өөрийнхөө сэтгэлийг зовоодог зуршлаа хаяхгүй бол харилцаандаа сэв суулгах магадлалтай юм. 

Эх сурвалж http://www.info.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.