 
		
		
		
				 
	
А.Батцэцэгийн хувьд шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө  Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Унтай барилдаж 5:2-оор ялсан юм..jpg)
Харин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Ингээд медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялснаар хүрэл медаль хүртжээ.
Б.Од
24news.mn