Тэрбумтан болгон хөрөнгөтэй, чинээлэг гэр бүлээс төрөн гардаг гэж хүмүүсийн дийлэнх нь боддог бол харин ч эсэргээрээ дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь хүнд хэцүү амьдралыг туулан ийм амжилтад хүрсэн байдаг байна.
Үүний нэг жишээ бол “Forever 21” хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Ду Вон Чан анх АНУ-д нүүж ирэхдээ цэвэрлэгч хийж, шатахуун түгээх станц болон кофе шопт ажиллаж байжээ.
1954 онд Өмнөд Солонгост төрсөн тэрбээр 1981 онд эх орноо орхин АНУ-руу нүүж, улмаар амьдралаа залгуулахын тулд гурван ажил давхар хийдэг байжээ.
Энэ хугацаанд түүний амьдрал тийм ч амар байсангүй. Ингэж явсаар тэрбээр 1984 онд эхнэр Жин Сүкийн хамт цуглуулсан 11 мянган доллароороо “Fashion 21” гутлын дэлгүүр нээсэн байна. Улмаар хосууд өөр газруудад салбар дэлгүүрээ нээж, бизнесээ өргөжүүлэн дэлгүүрийнхээ нэрийг “Forever 21” болгон өөрчилжээ.
Одоо тус дэлгүүр нь дэлхий дахинд 790 орчим салбартай болтлоо хөгжсөн байна.
Ду Вон Чан болон түүний эхнэр Жин Сүкийн нийт хөрөнгө энэ оны хоёрдугаар сарын байдлаар 3.2 тэрбум долларт хүрчээ.
24news.mn