Оросын бизнесмэн, Английн хөлбөмбөгийн “Чэлси” багийн эзэн Роман Абрамович Лондон хотын багийг худалдаж магадгүй гэнэ шүү. Тэрбээр 2,5 тэрбум фунт стерлинг санал болгосон хүнтэй наймаа хийхэд бэлэн аж. Их Британийн хамгийн баян хүн гэгддэг Жим Рэдклифф Абрамовичид хоёр тэрбум фунт стерлинг санал болгосон ч цэнхэрүүдийн эзэн энэ мөнгийг хангалтгүй гэж үзээд татгалзсан хариу өгсөн билээ. Абрамович “Чэлси”-г 2003 онд 140 сая фунт стерлингээр худалдан авч байжээ.
24news.mn