2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Тулгууртай хариалтын төрөлд шинэ амжилт тогтоожээ

 Мягмар гарагийн орой Индонезийн нийслэл Жакарта хотод болсон эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын тэмцээнд Хятадын тамирчин Линь Ли 4.60 метр өндөр харайснаар спортын энэ төрөлд дээд амжилт тогтоож, эх орныхоо алтан медалийн тоог нэгээр ахиулжээ.

2014 онд Өмнөд Солонгос улсын Инчеон хотод болсон Азийн наадмын энэ төрөлд Линь Ли 4.35 метр өндөр харайж, дээд амжилт тогтоож байсан байна.

Түүний араас Тайландын тамирчин Чаяниса Чомчуенде 4.30 метрийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байрт БНСУ-ын багийн тамирчин Лим Юн Жи 4.20 метр өндөр харайж, хүрэл медаль хүртсэн ажээ.

Энэ удаагийн Азийн наадамд медалийн тоогоор БНХАУ нэгдүгээрт, БНСУ гуравдугаарт, харин Тайланд улс 10-р байрт жагсаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.