Индонизийн нийслэл Жакарта хотод болж буй Азийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан Японы сагсан бөмбөгийн дөрвөн тамирчинг тус тэмцээнээс хасан эх орон руу нь буцаасан юм.
Тэд Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт шигшээ багийн өмсгөлтэйгээ зугаацаж дараагаар нь дөрвөн биеэ үнэлэгчийн хамт зочид буудал орсон нь ёс зүйгүй үйлдэл хэмээгдэж нутаг буцах шалтгаан болсон билээ.
Тэгвэл өчигдөр Японы сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Юко Мицуя мэдээлэл хийж 27 настай Юүя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато, 22 настай Кэйта Имамура нарын сагсан бөмбөг тоглох эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Мөн тэрээр эдгээр тамирчдын өмнөөс уучлал хүсч өөрийн болоод сагсан бөмбөгийн холбооны бусад дарга нарын цалинг гурван сарын турш 10 хувиар хасахаар болжээ.
Японы тамирчдын энэ үйлдлээс болж Япон улс сагсан бөмбөгийн төрлөөр Азийн наадмаас медаль хүртэх боломж нь буурсан юм. Учир нь дөрвөн тамирчин хасагдсан учир Японы сагсчид наймуулаа үлдэж тэмцээнээ үргэлжлүүлж буй билээ.
www.Seen.mn