Японы Токио хотод жюүжицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнөөдөр тэмцээний эхний өдөр мастер2 ангилалын хөх бүсний +100 кг-ын жинд Сүхбаатар аймгийн "Жавхлант дэвжээ", "Хөх дөрвөлжин" ХК-ний тамирчин Одсүрэнгийн Баярхүү алтан медаль хүртжээ. Үүгээр зогсохгүй тэрээр тус ангиллын үнэмлэхүй жинд алтан медаль хүртэж, наран улсын тэнгэрт төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүллээ.
24news.mn