"Шинэ үе" продакшнаас гараагаа эхлэн олонд танигдсан жүжигчин Алдармаа жүжигчин Оюунтуултай маргалдан, улмаар бие биерүүгээ халуун ус цацалцан олныг багагүй сандаргаад байсан. Анхан шатны шүүхийн зүгээс түүнийг 7 жилийн хорих ялаар шийтгээд байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тэрээр 2 жилийн тэнсэн харгалзах ял аван суллагдсан байдаг. Хар бараан өдрүүдийг өнгөрөөн уран бүтээлээс хөндийрөн хэсэгтээ нам гүм байсан тэрээр ойрд үе үе дэлгэцнээ үзэгдэх болсон. Харин дөрвөн жилийн дараа тэрээр цоо шинэ өнгө төрхтэйгөөр тайзнаа гарахаар болжээ. "Мөрөөдлийн театр"-ын "Дундын бүсгүй" нэртэй насанд хүрэгчдэд зориулан гарган буй жүжигт оролцон тоглож буй тэрээр "Дахин тайзнаа гарах гоё байна. Удсан байна, жоохон сандарч байгаа. Үзэгчдээ ойроос хармаар байна. Үргэлж дэмждэгт баярладаг шүү" хэмээсэн байна. Тайз дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр ийн уран бүтээлдээ эргэн эрчимтэй орсон бөгөөд жилдээ 2-3 кинонд дүр бүтээж байгаа гэнэ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
24news.mn