Сайхан биеэрээ гайхуулах дуртай түүний нүцгэн зургууд үе үе интенетээр цацагддаг. Түүнд эротик кинонд дүрээ мөнхлөх санал цөөнгүй ирдэг ч тэр шуудхан “Үгүй” гэсэн хариулт өгдөг гэнэ. Тэгэхээр жүжигчин бүсгүй эротик зураг авахуулах хоббитой л болохоос биш эротик дүрээ дэлгэцэнд мөнхлөх харин сонирхолгүй байдаггүй бололтой.
“Х-ТҮЦ” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу жүжигчин А.Туяа чөлөөт уран бүтээлч болж хэсэг гүйсэн. Үүний дараагаар жүжигчин Туултай хамтран продакшн байгуулсан ч төдийлөн амжилт олоогүй.
Өдгөө “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” шоу драмд оролцож буй. Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн тоонд багтах бүсгүй маань найз залуутай болсноо олонд зарлаад буй. Одоогоор хэн гэх эрхэм сайхан бүсгүйн харцыг булааж хайрыг татаад буй нь нууц хэвээр байгаа бөгөөд хайртай бүсгүйнхээ шинэхэн уран бүтээлийн нээлтэд зориулан явуулсан цэцэг олны анхаарлыг татав. Халуухан хайрандаа умбанхан яваа жүжигчин Туяагийн найз залууг одоогоор ойр дотны найз нөхөд урлаг соёлынхон л мэдэж буй бөгөөд чамгүй бэлтэй эрхэм байдаг тухай жиг жуг ярих болсон ажээ.
24news.mn