Японы мэргэжлийн сүмогийн аки башёг Монголын их аваргууд нэг ч унаагүй тэргүүлсээр байна. Өчигдөр буюу найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Яатакаяамаг давснаар энэ сарын тэмцээний 50 хувийн амжилтаа үзүүллээ.
Түүгээрч зогсохгүй мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд их аварга цолтой барилдсанаасаа хойшхи 800 дахь даваагаа авсан энэ аж. Харин их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Ичиножёо А.Ичинноровыг давжээ.
24news.mn