2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Дэвид Бекхэмийн клуб Мессиг сонирхжээ

Английн хуучин од хөлбөмбөгч америкийн Major League football (MLS)-ын "Интер Майами" багийн эзэн Дэвид Бекхэм, “Барселона” клубын Аргентин довтлогч Лионель Мессиг урихыг хүсч байгаа аж. Энэ тухай Daily Mail мэдээлсэн байна.

Англи улсын эзэмшлийн клуб нь 2020/2021 оны улиралд MLS-д дебют хийнэ гэж буй. Тоглолт эхлэхээс өмнө Бэкхэм анхны том хэмжээний оддыг татахыг хүсч байна. Эдгээр тоглогчдын нэг нь Аргентин эр байж болох аж. Мессигийн Барселонатай хийсэн гэрээ нь 2021 оны 6-р сард дуусна. Гэхдээ түүний шилжилтийн тухай мэдээлээгүй байна.

"Интер Майами"-гийн албан ёсны байгуулагдсан огноо нь 2018 оны 1-р сарын 28-ны өдөр юм. Гэхдээ Бекхэмийн MLS-ын клубын эзэн болох хүсэл эртнээс 2013 оноос мэдэгдэж байсан аж.

31 настай Мессиг хэрвээ одоо шилжүүлэх юм бол зардал нь 180 сая еврогийн үнэтэй болохыг Transfermarkt сайт тооцоолсон байна. Аргентин залуу 2003 оноос хойш Каталаны клубын нэг хэсэг болсон. Довтлогч тэрбээр Барселонагийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 557 гоол оруулсан.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.