2025 оны 06 сарын 01
Чөлөөт цаг
Нулимах дуртай Дуглас Коста шийтгэл амсана (бичлэгтэй)
Италийн хөлбөмбөгийн “Ювэнтус” багийн хагас хамгаалагч Дуглас Коста “Сассуоло”-той хийсэн тоглолтод багийн андуудаа эвгүй байдалд оруулжээ. Бразилийн хөлбөмбөгчин хэдхэн минутын дотор болчимгүй үйлдлээсээ болж хоёр ч шар хуудсаар торгуулсан аж. 
Эхлээд Дуглас Коста өрсөлдөгч багийн довтлогчийг эвгүй түлхэж унагаасныхаа төлөө шийтгэл амссан бол хэдэн минутын дараа хоёр тоглогчийн сөргөлдөөн үргэлжилсэн байна. Энэ үеэр Коста өрсөлдөгч рүүгээ нулимсан учир талбайгаас хөөгджээ. Одоо Дуглас Коста таван тоглолтод оролцохгүй байх шийтгэл амсаж мэднэ. Дээр нь “Ювэнтус” түүнийг их хэмжээний мөнгөөр торгоно.  

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.