2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Гарьд Н.Ганбаатар тэргүүтэй 3 бөхөөс допинг илэрчээ

Улсын наадмын дараа таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийн амжилтыг бататгаж байгаа юм.
Тэгвэл энэ жилийн шинжилгээгээр гурван бөхөөс допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Шинжилгээнд 32 бөх хамрагдсанаас Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн байна. Мөн энэ жилийн улсын баяр наадмаар шинэ цол авсан начин, харцага цолтны нэгээс допинг илэрсэн ч бөхчүүд "А" сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас " В" сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Дээрх бөхчүүдээс олны гайхшралыг төрүүлээд байгаа нэг зүйл нь допингийн эсрэг хамгийн их дуугарч ирсэн Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн асан Ц.Нямдоржийн хүү гарьд Н.Ганбаатараас "но" илэрсэнд байгаа юм.
Үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давснаар тооцдог. Тэгэхээр Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавширыг начины даваа хүчингүй болбол улсын начин Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзол хангаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.