2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Хоёр эмэгтэй эрдэмтэн Нобелийн шагнал хүртээд байна

Энэ жил физик болон химийн салбарын хоёр эмэгтэй эрдэмтэн Нобелийн шагнал хүртээд байна.

Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн мягмар гарагт мэдээлснээр, энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг Канадын эрдэмтэн Донна Стриклэнд өөр хоёр эрэгтэй эрдэмтний хамтаар хүртсэн нь физикийн салбараас энэ шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй болсон юм.

Үүний дараа лхагва гарагт Америкийн биохимич Франсес Арнолд химийн салбарын 2018 оны Нобелийн шагналын эзнээр тодорсон нь химийн салбарт ажилладаг эмэгтэй эрдэмтдийн дундаас төрсөн тав дахь Нобелийн шагналтан болжээ. Физик болон химийн салбараас нэг жилд хоёр эмэгтэй эрдэмтэн шагнал хүртсэн анхны тохиолдол энэ болж байгаа юм.

“Хоёр эмэгтэй эрдэмтэн нэгэн зэрэг Нобелийн шагнал хүртсэн түүхэн явдал болж байна” гэж Америкийн “ABC” телевиз мэдээлсэн бол “Физик, хими, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн 600 гаруй эрдэмтэн байдгийн 19 нь эмэгтэй бөгөөд тэдний хоёр нь энэ жил нэгэн зэрэг тодорлоо” гэж Францын “AFP” агентлаг онцлон тэмдэглэжээ.

Дээрх мэдээлэлд эмэгтэй эрдэмтдийг эрэгтэйчүүдээс дутуу үнэлэх байдал байсаар байгааг дурдаад, тэдний ажиллах нөхцөл бололцоо болон тэдэнд хандах хандлагыг сайжруулахыг уриалсан байна.

Ирэх оны Нобелийн шагналд нэр дэвшигчдийн хүйс болон үндэс угсааг үл хамааран нэр дэвшүүлэхийг Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн албаны хүмүүс хүссэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.