Америкийн алдарт зохиолч, “Marvel Comics” компанийн ерөнхийлөгч асан Стэн Ли таалал төгсхийнхөө өмнө шинэ супер баатар бүтээхээр ажиллаж байсан тухай түүний охин Жоан Селия мэдэгдсэн байна.
Шинэ супер баатар болох Шавар хүнийг зохиолчийн охин Селия бодож олсон бөгөөд энэ дүрийг бүтээхэд нь эцэг нь түүнд тусалж байжээ.
“Түүнтэй хамт шинэ дүр бүтээхийг байнга оролддог байсан. Шавар хүн дүрийг бүтээхээр бид хамтарч ажиллаж байсан. Шинэ супер баатрыг бүтээх ажил хараахан дуусаагүй байгаа хэдий ч тун сонирхолтой дүр” гэж тэрбээр хэлсэн байна.
Зохиолч Стэн Ли Лос Анжелес хотод 96 насандаа таалал төгссөн тухай өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм. 1961 онд С.Ли “Гайхамшигт дөрөв”-ийн тухай зохиолыг анх бичсэн бөгөөд тэрбээр “Хүн аалз”, “Төмөр хүн”, “Икс хүмүүс” болон “Авенжерс” зэрэг хүчирхэг супер баатрын гайхалтай зохиолуудыг туурвисан юм.
24news.mn