2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Ирвэс бясалгаж байсан ламын аминд хүрчээ

Энэтхэгийн Махараштра мужийн “Тадоба” ойд бясалгаж байсан лам ирвэсийн дайралтад өртсөний улмаас амиа алдсан тухай тус улсын “PTI” агентлаг холбогдох албаны төлөөлөгчийн мэдээлснийг иш татан уламжлав.

Амиа алдсан лам Рахул Уалке ойн дунд байрладаг сүмийг зорин явж байх замдаа бясалгал хийхээр модон доор сууж байсан ажээ.

“Ламд хэт хол явахгүй байхыг анхааруулсан бөгөөд ой руу явж буй хүн бүрт ийм анхааруулга өгдөг. Хүний аминд хүрсэн ирвэсийг барихаар хоёр тор болон урхи байрлуулсан” гэж ой хамгаалагч Нараване мэдээлжээ.

Мужийн засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр, Р.Уалкегийн гэр бүлд 1.2 сая рупи буюу 16 мянга гаруй ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.

 

“Тадоба” ой нь бар агнахыг хориглосон дархан цаазат газар бөгөөд тус ойд ойролцоогоор 90 орчим бар бүртгэлтэй байдаг ба бараас гадна ирвэс, баавгай, цөөвөр чоно, дорго зэрэг олон төрлийн зэрлэг амьтан амьдардаг ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.