Их Британийн хааны гэр бүлийнхэн жил бүр Зул сарын баяраар эзэмшилдээ зугаалдаг уламжлалтай юм байна. Ханхүү Харри өмнө нь аавтайгаа юм уу, ахтайгаа хамт явдаг байсан бол энэ жил анх удаа эхнэртэйгээ хамт явжээ. Зугаалгын үеэр хааны гэр бүлийн эрчүүд ан авладаг уламжлалтай. Харин энэ удаа хөл хүнд эхнэр Меган Маркл нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод ан хийх ёслолд оролцохгүй байхыг нөхрөөсөө гуйсан ч тэрээр гэр бүлийнхээ эрчүүдтэй нийлчихсэн, ангийн ёслолд оролцчихсон явж байсан гэнэ. Меган Маркл амьтны амь таслахыг үл тэвчдэг, амьтны эрхийн төлөө тэмцэгч юм байна.
24news.mn