Загвар өмсөгч, жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн одонгийнхоо хүүхдийг өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. “Занаду майнс” компанийн захирал Д.Ганбаяр гэх эрхэмтэй дэр нэгтгэн отгон охиноо өлгийдөн авсан тэрээр “Холливүүд жирэмслэлт” гэдгийг утгаар нь харуулж яваа бүсгүйчүүдийн нэг.
Эрүүл бөгөөд илүүдэл жингүй нярайлахад түүнд зөв хооллолт болон йог ихэд тус болсон гэнэ лээ. Төрөхөөсөө сар гаруйн өмнө йогоор хичээллэхээ больсон тэрээр мөн л төрснөөсөө хойш сар гаруйн дараа эргэн заалруугаа гүйн булчингаа чангалж эхэлсэн байна. Охиноо төрүүлээд хоёр сар болж буй тэрээр йогийн ачаар ямар нэгэн стресс болон ядрах зүйлгүй эрч хүчээр дүүрэн амаржсан бөгөөд жирэмсэн үедээ йогийн ач тусыг хамгийн ихээр мэдэрсэн гэнэ лээ. Тэрээр бяцхан охин болон нөхрийнхөө хамтаар Сингапур улсад шинэ оноо угтсан байна.
24news.mn